Эрүүл мэнд зөвлөгөө
Цай нь сэтгэл санааг тогтворжуулж өөдрөг болгох болон бие организмаас хорт бодис гаргах чадвартай юм.
Тэгээд зогсохгүй олон төрлийн өвчин тэдгээрийн дотор зүрхний шигдээсээс хамгаална. Гэхдээ заавал шинээр хандалсан цай л уух хэрэгтэй. Цайг хамгийн их хэрэглэдэг орны тоонд Англи улс ордог бөгөөд энд цайтай холбоотой судалгааг хамгийн их хийдэг байна. Тиймээс ч Лондоны эм судлалын их сургуульд хийсэн судалгаагаар цайны тусламжтай уураг тархины хорт хавдар болон зүрхний шигдээс зэргээс хамгаалах бүрэн боломжтой гэдгийг илрүүлсэн байна.
Ийм төрлийн судалгааг өмнө нь 1996 онд голлахдын судлаачид хийсэн байдаг. Цайнд агуулагдах флавоноид хэмээх бодис нь артерийн болон бусад судсыг холестерины нөлөөллөөс хамгаална. Цайны төрөл, чихэр хутгасан зэрэг огтхон ч хамаагүй. Гагцхүү цайг уухдаа сүү хэрэглэж болохгүй. Учир нь сүүнд агуулагдах уураг нь ашигтай бодис бие организмд шингэхэд саад учруулдаг байна. Хэрэв биеэ өвчнөөс хамгаалая гэж бодож байгаа бол өдөрт гурван аяга шинэхэн хандалсан цай заавал уух шаардлагатай юм. Дэлхийд цайны тусламжтай турах тусгай жор ч байдаг гэнэ. Ийм жорыг хэрэглэж байдаг хүний тоонд Холливудын алдарт жүжигчин Жонни Депп багтдаг байна.